PCR шинжилгээгээр 170 хүнээс коронавирус илэрлээ.
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 11-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
/2021.03.21, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:
Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 170 хүнээс коронавирус илэрлээ.
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа 16 салбар лабораторид нийт 9520 хүнд шинжилгээ хийжээ. Нийт батлагдсан тохиолдол 4976 боллоо.
Сүүлийн 24 цагт 126 хүн эмчлэгдэн эдгэрсэн байна. Ингэснээр нийт "Ковид-19" халдвар авсан хүнээс 4677 хүн буюу 70 хувь эдгэрчээ. гэж ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.