Их аварга Хакүхо Даваажаргал хагалгаанд орсон
Баруун өвдөгний хүнд гэмтлээр Хаврын тэмцээнээс гарсан их аварга Хакүхо энэ сарын 19-нд хагалгаанд орж, мэс засал хийлгээд 20-нд эмнэлгээс гарчээ.
Хакүхо Хаврын тэмцээнд эхний хоёр өдөр дараалан ялсан ч архаг гэмтлээ сэдрээсэн. Эмч нарын дүгнэлтээр хагалгааны дараа хоёр сар эмчилгээ хийх шаардлагатай тул тавдугаар сард болох Зуны тэмцээнд зодоглож амжихгүй болоод байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.