Гадаад ажилчдаас PCR шинжилгээ авах тухай Сөүлийн захиргааны шийдвэр шүүмжлэлд өртжээ

Гадаад ажилчдаас PCR шинжилгээ авах тухай Сөүлийн захиргааны шийдвэр шүүмжлэлд өртжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл нийслэлд ажил хөдөлмөр эрхэлж байгаа гаднын иргэдийг коронавирусний шинжилгээнд хамруулах тухай хотын захиргааны шийдвэр шүүмжлэлтэй тулгарчээ.

Тодруулбал, тус хотын захиргаа лхагва гарагт гаднын ажилчдыг 3 дугаар сарын 31-нийг дуусахаас өмнө PCR шинжилгээнд хамруулах тухай захирамж гаргасан. Уг захирамжаар гаднын ажилчдыг үнэ төлбөргүйгээр PCR шинжилгээнд хамруулах боловч хэрэв гадаад ажилтан заасан хугацаанд шинжилгээнд хамрагдаагүй бол 2 сая вон буюу 1760 америк долларын торгууль ногдуулах юм байна.

Гэвч тус улсад суугаа зарим орны элчин сайд нар уг шийдвэрийг шударга бус гэж үзэж, үр дүнгүй шийдвэр гэж шүүмжилжээ. Британийн элчин сайдын яам гэхэд уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа дахин илэрхийлнэ гэдгээ мэдэгджээ.

Сөүлд амьдардаг гаднын иргэд ч уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.  Тус улсын өдөр тутмын зарим сонинд ч уг шийдвэр эрх баригчдын хүн эрхийн мэдрэмжгүй сэтгэлгээг илчилсэн гэж шүүмжлэлт өнцгөөс мэдээлжээ.  Харин Сөүлийн эрх баригчид гаднын иргэд энэ оны 1-ээс 3 дугаар сарын хооронд коронавирусний халдварт тохиолдлын 6,3 хувийг эзэлсэн нь 11-12 дугаар сард бүртгэгдсэн түвшингөөс гурав дахин өссөн үзүүлэлт гэж үзжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэр дэвшигч Ан Чол Сү нь Нэр дэвшигч “Ким Жун Ин, У Сэхун нарын эв нэгдлийн саналыг хүлээн авахаар болсон. 2021-03-20

БНХАУ болон БНАСАУ-ын худалдааны эргэлт огцом буурчээ 2021-03-20

Kимчи нь коронавирусний халдвар хүндрэх эрсдэлийг буруулдаг 2021-03-21

БНАСАУ-ын дипломатчид Малайзын Элчин сайдын яамыг орхин явжээ 2021-03-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 415 хүн илэрчээ... 2021-03-22

Гадаад ажилчдаас PCR шинжилгээ авах тухай Сөүлийн захиргааны шийдвэр шүүмжлэлд өртжээ 2021-03-22

Сөүл хотын захиргаанаас 4-р сараас 500 тэрбум воныг гамшгийн эсрэг дэмжлэгт үзүүлэхээр болж байна. 2021-03-22

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 346-аар нэмэгдэж нийт 99,421-д хүрэв. 2021-03-23

БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр AstraZeneca коронавирусний вакцин хийлгэлээ. 2021-03-23

БНАСАУ-ын иргэнийг АНУ-ын талд анх удаа шилжүүлэн өгчээ 2021-03-23

У СэХун Сөүлийн иргэдэд толгойгоо бөхийлгөн талархал илэрхийллээ. 2021-03-23