"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарын гомдлыг хэлэлцэнэ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад бусдыг залилсан үйлдэлд нь тав, мөнгө угаасан хэрэгт нь хоёр жил, нийт долоон жил хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг нь цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2021.03.23/ "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийн гомдлыг хэлэлцэнэ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 1489 дүгээр магадлалтай, Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох 29 хавтас хэргийг шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Ж.Энхчулуун, шүүгдэгч Д.Сэргэлэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, хохирогч Ш.Баярсайхан, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Баасандорж нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцэнэ. Даргалагч шүүгч Б.Амарбаясгалан, илтгэгч Танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нар оролцоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.