Б.Пүрэвдорж: АН-ын хуваагдсан асуудлыг шүүмжилж мэдээлэл хийлээ

Б.Пүрэвдорж: АН-ын хуваагдсан асуудлыг шүүмжилж мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын хуваагдсан асуудлыг шүүмжилж мэдээлэл хийлээ. Тэрбээр хоёр талд талцаж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй бол жирийн гишүүд чинь та бүхнийг яллах болно гэдгийг хэллээ. 

Тэрбээр "АН-ын хоёр талд байгаа нөхдүүдэд зөвшилцөх санал гаргасан. Харамсалтай нь өнгөрсөн гурван өдрийн хугацаанд дарга нар ирсэнгүй. Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд дарга нарт өнөөдөртөө эрх мэдэл байж болох ч намын гишүүд бүх зүйлийг шийднэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бол манай намын дүрмийн эсрэг санаатайгаар хийсэн хууль байгаа. Тийм учраас манай нам өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаа гэдгийг ямагт санах ёстой. Энэ хуулийг батлах явцад хугацаа нь хэтэрхий бага байгааг хэлсэн боловч санаатайгаар МАН-ынхан баталсан. Хуулийн хайч гэдэг нь нэр дэвшүүлэх ажил гурав хоногт болно. Дөрөвдүгээр сарын 30-ны өглөө нэр дэвшигчийн материал аваад, үдээс хойш бүртгэл эхэлнэ. Нэр дэвших эрхээ авсан хүмүүс гишүүддээ зориулж мөрийн хөтөлбөр танилцуулаад, маргааш нь санал хураалт, нөгөөдөр нь намын их хурлаар нэр дэвшигчээ батламжилна. Ийм л гурав хоног байна. Энэ бол манай намын дүрмийн эсрэг хийгдсэн заалт.  Тавдугаар сарын 2-5-ны өдөр нэр дэвших эрхээ авсан хүний материалыг СЕХ-нд өгнө. СЕХ дахин гурав хоногийн дотор бүртгэх эсэхийг шийднэ. Үүний дараа СЕХ тухайн хүний материалыг буцаасан тохиолдолд материалаа засах хоёр хоногийн боломж өгнө. Сонгуульд нэр дэвшсэн хүн нас барах, шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд нөхөн дэвшинэ. Бусад тохиолдолд нөхөн нэр дэвших заалт байхгүй. Үүний цаана маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна. Манай нам хоёр тамгаараа хоёр нэр дэвшигч дэвшүүлэх юм бол СЕХ-ны П.Дэлгэрнаран дарга У.Хүрэлсүх дээр очоод даргаа та алийг нь таалах вэ гэж асууна. Үүнээс нэг дэвших эсвэл бүр аль нь ч дэвшихгүй байх магадлалтай болоод байна. Өөрөөр хэлбэл нэг талын тамга хүчинтэй, нөгөө тал нь цахим бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт шалтгаан бий.

Олон хүн үүнийг мэдэж байгаа ч мэдээгүй мэт зүтгэж байгаад харамсаж байна. Та бүхэн 200 мянган гишүүний эрхийг уландаа гишгээд урагшаа явж болно. Гэхдээ ирээдүйд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүйн төлөө  та бүхнийг яллах болно" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

PCR шинжилгээгээр 206 хүнээс коронавирус илэрлээ. 2021-03-23

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарын гомдлыг хэлэлцэнэ 2021-03-23

Элчин сайдууд хамтран гадаадын иргэдийг хэрхэн вакцинд хамруулах вэ гэдгийг ярилцаж байна.  2021-03-23

"Монгол цагдаа-100" жил гэрэл зургийн уралдаан зарлав 2021-03-23

Шүүгчид АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа 2021-03-23

Б.Пүрэвдорж: АН-ын хуваагдсан асуудлыг шүүмжилж мэдээлэл хийлээ 2021-03-23

БНСУ-аас илгээсэн 3000 амны хаалтыг зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгчээ 2021-03-23

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна. 2021-03-23

Б.Одсүрэн: Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна 2021-03-23

Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй !!! 2021-03-23

НББХ: Ерөнхий сайдын дэргэдэх Бодлогын зөвлөлд зөвлөмж хүргүүлнэ 2021-03-23