Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна.

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна.

Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хөдөөгийн зарим сум, отроор яваа малчдад хүчит тэжээл хүргэж байгаа.

Тусламжид одоогоор Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн бүх сум, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум болон отроор яваа 45 мянга гаруй малчин өрх хамрагджээ. Тэжээл тээвэрлэлт энэ сарын 18-ны байдлаар Говь-Алтай, Өмнөговь аймагт 100, Дундговь аймагт 96, Баянхонгор аймагт 86, Өвөрхангай аймагт 80, нийт тэжээл хүргэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байв.

Засгийн газрын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд 300,000 төгрөгийн үнэ бүхий  хүчит тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Малчин өрхүүдэд тэжээлийн тусламж хүргэх, хуваарилалтыг хянах мэдээллийн систем хөгжүүлэн Android, IOS–д болон веб-д суурилсан “Тэжээл” аппликэйшн ашиглаж байгаа. Ингэснээр үйлдвэрээс ачсан тэжээл аймгийн онцгой комисст, тэндээсээ суманд, сумын онцгой комиссоос малчинд хүрэх бүртгэлийг тухай бүр баталгаажуулах боломжтой.

Ташрамд  дурдахад Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй  “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг  2020-2025 онд 14 аймгийн 150 сум, нийслэлд хэрэгжүүлнэ. Энэ нь мал сүргийн эрүүл мэнд, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг сайжруулах, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах зорилготой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элчин сайдууд хамтран гадаадын иргэдийг хэрхэн вакцинд хамруулах вэ гэдгийг ярилцаж байна.  2021-03-23

"Монгол цагдаа-100" жил гэрэл зургийн уралдаан зарлав 2021-03-23

Шүүгчид АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа 2021-03-23

Б.Пүрэвдорж: АН-ын хуваагдсан асуудлыг шүүмжилж мэдээлэл хийлээ 2021-03-23

БНСУ-аас илгээсэн 3000 амны хаалтыг зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгчээ 2021-03-23

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна. 2021-03-23

Б.Одсүрэн: Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна 2021-03-23

Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй !!! 2021-03-23

НББХ: Ерөнхий сайдын дэргэдэх Бодлогын зөвлөлд зөвлөмж хүргүүлнэ 2021-03-23

Ерөнхий прокурорын газраас 100 гаруй эрүүгийн хэргийг хянахаар болжээ 2021-03-23

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль өргөн барилаа 2021-03-23