Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй !!!

Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй !!!

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 22-нд тус дугаарт иргэдээс нийт 307 дуудлага ирлээ.

Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 15 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 51 буюу 16.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, 48 буюу 15.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрлэлттэй танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Вакцин хийлгэх хүртлээ өөрийгөө халдвар авахаас яаж сэргийлэх вэ?

-Амны хаалт зөв зүүх, хүн хоорондын зай барих, агааржуулалт муутай орчинд байхаас зайлсхийх, гараа тогтмол угаах хэрэгтэй.

-Ажлын шаардлагаар заавал вакцин хийлгэх ёстой юу?

-Ажил хийдэг хүн болгоныг вакцин хийлгэхийг шаардахгүй. Гэхдээ эрүүл мэндийн ажилчид, зарим чухал ажил мэргэжлийн хүмүүсийг вакцин хийлгэхийг шаардана.

-Вакцины хоёр тун хийлгэсэн ч би амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих ёстой юу?

-Вакцин хийлгэснээр вирусийг бусад хүнд тараахгүй гэдгийг одоогоор судалж, тогтоогоогүй байгаа. Тиймээс та вакцин хийлгээд өөрийгөө хамгаалсан боловч бусад хүнд вирусийг тараах магадлалтай тул амны хаалт зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй. Учир нь вакцины нөөц хязгаарлагдмал байгаа тул вакцины хийлгээгүй байгаа хүмүүст халдварыг тараах эрсдэл байсаар байгаа юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шүүгчид АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа 2021-03-23

Б.Пүрэвдорж: АН-ын хуваагдсан асуудлыг шүүмжилж мэдээлэл хийлээ 2021-03-23

БНСУ-аас илгээсэн 3000 амны хаалтыг зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгчээ 2021-03-23

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна. 2021-03-23

Б.Одсүрэн: Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна 2021-03-23

Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй !!! 2021-03-23

НББХ: Ерөнхий сайдын дэргэдэх Бодлогын зөвлөлд зөвлөмж хүргүүлнэ 2021-03-23

Ерөнхий прокурорын газраас 100 гаруй эрүүгийн хэргийг хянахаар болжээ 2021-03-23

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль өргөн барилаа 2021-03-23

Эдийн засаг сэргэж буй цаг үед ААН-үүдэд зөвлөж ажиллахыг Шадар сайд санууллаа. 2021-03-23

“Марс-V” төслийг хэрэгжүүлснээр жилд дунджаар 20 тэрбум төгрөгийн орлого олно 2021-03-23