Говь-Алтай аймагт aлаг ингэ ихэрлэж алаг болон хар ботго гарчээ
Говь-Алтай аймагт дахин ингэ ихэрлэжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн малчин Чулуунбаатарын Алтангэрэлийн Алаг ингэ ихэрлэж алаг болон хар ботго гарчээ. Малчин Ч.Алтангэрэл нь Наран багийн нутаг Бидэръяагийн гол "Цохын шонтгор" хэмээх газар хаваржиж байгаа аж.
Он гарсаар ийнхүү Говь-Алтай аймагт хоёр удаа ингэ ихэрлэжээ байгаа бөгөөд өмнө нь Шарга сумын Хамтын хүч багийн Улсын аварга малчин Б.Дашмягмарын тэмээн сүрэгт гуравдугаар сарын 7-ны өдөр ингэ ихэрлэсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.