PCR шинжилгээгээр  285 хүнээс коронавирус илэрлээ.

 PCR шинжилгээгээр  285 хүнээс коронавирус илэрлээ.

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 25-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

/2021.03.25, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн: Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр  285 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна. 

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 13 456 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, Дорноговь аймагт хоёр, Төв аймагт хоёр, Орхон аймагт гурав, Дархан-Уул аймагт долоо, Архангай аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5895 болж байна. 

Сүүлийн 24 цагт 97 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4044 болжээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байгаа юм.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Увс, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1391 хүн эмчлүүлж байгаагаас 1169 нь хөнгөн, 195 нь хүндэвтэр, 121нь хүнд, зургаан хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.