Г. Болдмаа: Улсын хэмжээнд нийт 244.550 хүнд вакцины эхний тунг хийгээд байна.
Нийслэлд өчигдөр 21.00 цагийн байдлаар 10.773 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Энэ нь өмнөх өдрөөс 1724 хүнээр нэмэгдэж, нийслэлд нийт 237.489 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Өмнөговь аймгийн 9 суманд (энд хилийн боомтууд орж байна) 731 хүнийг вакцинд хамруулав. Ингэснээр улсын хэмжээнд нийт 244.550 хүнд вакцины эхний тунг хийгээд байна.
Нийслэлд дархлаажуулалтын 43 цэгт 103 багийн 724 ажилтан ажиллаж байна.
"Файзер" вакциныг гемодиализид байгаа 690, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 1547, ХДХВ халдвартай 260, хавдартай 10.373, нийт 12.870 хүнийг эхний ээлжинд хамруулан хийхээр хуваарилаад буйг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г. Болдмаа мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.