PCR шинжилгээгээр долоон аймагт “COVID-19” халдварын 18 тохиолдол шинээр илэрчээ.

PCR шинжилгээгээр долоон аймагт “COVID-19” халдварын 18 тохиолдол шинээр илэрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээгээр долоон аймагт “COVID-19” халдварын 18 тохиолдол шинээр илэрчээ.

Тодруулбал, Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, Дорноговь аймагт хоёр, Төв аймагт хоёр, Орхон аймагт гурав, Дархан-Уул аймагт долоо, Архангай аймагт хоёр тохиолдол тус тус батлагдсан байна. Харин нийслэлд шинээр 267 тохиолдол бүртгэгдсэн юм.

“Сүүлийн үед Улаанбаатар хотоос аймгууд руу халдвар тархаж байна. Хэдийгээр орон нутаг руу зорчиж буй иргэд 72 цагийн дотор шинжилгээ өгч хариу нь сөрөг байх шаардлагатай боловч энэ нь тухайн хүн халдваргүй гэдгийг илэрхийлэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Шинжилгээний хариу сөрөг байхыг шаардаж буй гол шалтгаан нь орон нутаг руу машин, галт тэргэнд хамт зорчиж буй хүнд халдвар тараахгүй байх нөхцөлийг үүсгэж байгаа болохоос тухайн хүн халдваргүй гэсэн үг биш юм. Тиймээс аймаг, орон нутгийн Онцгой комисс Улаанбаатар хотоос зорчин ирсэн иргэдийг 14 хоног  гэрийн хяналтад байлгах, хянах нь аймаг, орон нутагтаа халдвар тархаахгүй байх нөхцөл юм” гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн тэмдэглэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.