ОХУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Сөүлд хийх айлчлалыг зохион байгуулах чиглэлд бид хамтран ажиллаж байна гэж БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён мэдэгдлээ.
Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийснийхээ дараа “коронавирусний халдварт өвчний нөхцөл байдал тогтвортой болмогц бид Ерөнхийлөгч В.Путины айлчлалыг зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон” гэж хэлсэн байна.
Энэхүү айлчлалын талаар талууд 2019 онд тохиролцсон хэдий ч коронавирусний цар тахлын улмаас хойшлогджээ.
“Хоёр Солонгосын харилцааг бэхжүүлэх, Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл явцад тууштай дэмжлэг үзүүлж буйгаас гадна Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, энх тайван тогтоох асуудлаарх ОХУ-ын Засгийн газрын хэд хэдэн саналыг бид өндрөөр үнэлж байна. Энэ асуудалд ОХУ-ын үүрэг оролцоо цаашид ч үр дүнтэй байна гэж найдаж буйгаа бид илэрхийлсэн” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж буй энэ үед БНАСАУ ойрын зайн тусгалтай баллистик пуужин харвасанд санаа зовниж буйгаа Чон Ый Ён мөн илэрхийлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.