БНСУ дахь ХНХҮТ-өөс эрхлэн гаргадаг "Нэг цэг" сэтгүүлийн дугаар гарчээ.

БНСУ дахь ХНХҮТ-өөс эрхлэн гаргадаг "Нэг цэг" сэтгүүлийн дугаар гарчээ.

БНСУ дахь ХНХҮТ-өөс эрхлэн гаргаж байгаа "Нэг цэг" сэтгүүлийн 2021 оны 1-р улирлын дугаарын Цахим хувилбарыг манай вэбсайтаас ( ЭНД ДАРЖ ) уншаарай!

Хаврын тэргүүн сар гарч урин дулаан цаг ирлээ. Цар тахалтай тулж өнгөрүүлсэн хүндхэн өвлийг үдэж вакцин хийж эхэлсэн сайхан мэдээтэйгээр хавартай золгож байна. Амьдралын таатай хэмнэл рүү ойртож буйд хүмүүс баярлахын зэрэгцээ бяцхан яарсаар л... Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг шүү дээ. Сайн цаг айсуй.

2021 оны анхны дугаарт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-д ажиллаж амьдарч байгаа хөдөлмөрийн гэрээт иргэддээ болон нийт монголчууддаа зориулан “Гэр бүл, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа Та бүхэндээ баярлалаа” хэмээн мэндчилж байна.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийнхээ хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө Солонгос улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХАБЭАГ-тай хамтын ажиллагааны гэрээний дагуу олон ажлууд хийж эхлээд байгаа билээ. Сэтгүүлийн энэ дугаарт тус байгууллагын гадаад харилцааны хэлтсийн дарга Жин Чан Ху ярилцлага өгч монгол иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллахаа илэрхийллээ.

Энэ дугаартаа бид “Монгол хүний хөгжил” цуврал подкастынхаа гурван зочныг оролцуулсан нь онцлог байлаа. Е-9 визээр ирээд Е-7-4 рүү шилжиж ахисан түвшинд хүрээд байгаа Т.Есболат болон Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ирээд ажиллахын зэрэгцээ өөрсдийгөө хөгжүүлж дуртай спортоороо хичээллэн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлж буй Ч.Нямдорж, С.Нямсүрэн нар манай зочин хойморт уригдаж ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах болон мэргэжилтэн Ц.Мөнхцацрал нартай сонирхолтой яриа өрнүүлснийг уншаарай.

Манай мэргэжилтнүүд албан ёсны мэдээлэл, зөвлөгөөгөө сэтгүүлээрээ дамжуулан хүргэсээр байна. Энэ удаа мэргэжилтэн Д.Үнэнбат, Ц.Батцэцэг нар “Мэргэжилтэн зөвлөж байна” буланг хөтөлсөн бол мэргэжилтэн Э.Энхбилэг, Т.Дарханбаатар, А.Лхагвамаа, Ч.Энхжаргал, Ю.Сумъяажав, Ц.Мөнхцацрал, Я.Гармаа, Б.Батжаргал, Х.Золгэрэл, К.Зулзаяа, М.Гантулга, М.Лхагвасүрэн нар бусад чухал мэдээ мэдээллүүдийг бэлтгэн ажиллалаа. Мөн тасгийн дарга Я.Энхбаясгалан, Л.Доржсүрэн нарын бэлтгэснээр хууль, эрхзүйн мэдээлэл буланг хамгийн шинэлэг, сүүлийн үеийн мэдээ, мэдээлэлтэйгээр хүргэж байна.

Сэтгүүлийг чимдэг хэрнээ уншсан хүн бүрт хэрэг болдог нэг зүйл нь сурталчилгааны мэдээллүүд байдаг шүү дээ. 2021 оны анхны дугаарын сурталчилгаанууд та бүхэнд хэрэгтэй мэдээллүүдээр дүүрэн байгаа гэдэгт итгэж байна.

Дараагийн дугаараа улирлын сайхан зуны эхэн сард өргөн барьж, олон сайхан мэдээ, нийтлэлтэйгээр уулзацгаая!

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүл хотын захирагчийн сонгуульд сөрөг хүчин ялах магадлал өндөр байна. 2021-03-25

ОХУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа 2021-03-25

БНАСАУ далавчит пуужингуудаа туршсаныг Өмнөд Солонгос баталлаа 2021-03-25

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 494-өөр нэмэгдэж нийт 100,770-д хүрэв. 2021-03-26

БНАСАУ баллистик пуужин хөөргөснөө албан ёсоор мэдэгдлээ. 2021-03-26

БНСУ дахь ХНХҮТ-өөс эрхлэн гаргадаг "Нэг цэг" сэтгүүлийн дугаар гарчээ. 2021-03-26

Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний хороо БНАСАУ-ын асуудлаар байр суурийн зөрүүтэй байна. 2021-03-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 384-өөр нэмэгдэж нийт 102,141-д хүрэв. 2021-03-29

БНСУ-н Гёнги мужид худалдааны барилгаас 3 Монгол залуу унаж осолджээ. 2021-03-29

Австралийн хотуудад 3 хоногийн хөл хорио тогтоолоо. 2021-03-29

БНСУ-ын эргэн тойрны далайн ус сүүлийн таван жилд улам бүлээссэн 2021-03-29