Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний хороо БНАСАУ-ын асуудлаар байр суурийн зөрүүтэй байна.

Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний хороо БНАСАУ-ын асуудлаар байр суурийн зөрүүтэй байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний хороо Пхеньяны пүрэв гарагт хийсэн баллистик пуужингийн туршилтын хариуд авах арга хэмжээн дээр санал нэгдэж чадахгүй байна.

Пүрэв гарагт Умард Солонгос хоёр пуужин туршсаны дараа тус хороо АНУ-ын хүсэлтээр цахимаар хаалттай хуралдсан юм байна. Уг хуралдааныг Норвеги улс даргалжээ.

Норвегийн Нью-Йорк дахь НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар Умард Солонгосын пуужингийн туршилтыг зэмлэн буруутгаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж "твиттер" хуудсандаа мэдээлсэн байна.

Мөн Умард Солонгос үр дүнтэй яриа хэлэлцээнд орж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох чиглэлд бодит алхам хийх хэрэгтэй гэж Норвеги улс байр сууриа илэрхийлжээ.

Харин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр цахим хуралдааны үеэр хориг арга хэмжээний хорооны олон гишүүн Пхеньян баллистик пуужин туршсанд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлж, уг туршилт өмнөх тогтоолуудыг зөрчсөн гэж үзсэн байна.

Мөн АНУ Умард Солонгосын эсрэг илүү хатуу хориг тавих үүднээс пуужингийн туршилтыг шалгах хүсэлт гаргаж, баримт нотолгоогоо цуглуулж өгөх санал гаргасан. Харин Умард Солонгосын ойрын түнш Орос, Хятад хоёр Америкийн санал болгосон үйл ажиллагааны эсрэг байгаагаа илэрхийлсэн гэж дээрх нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа 2021-03-25

БНАСАУ далавчит пуужингуудаа туршсаныг Өмнөд Солонгос баталлаа 2021-03-25

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 494-өөр нэмэгдэж нийт 100,770-д хүрэв. 2021-03-26

БНАСАУ баллистик пуужин хөөргөснөө албан ёсоор мэдэгдлээ. 2021-03-26

БНСУ дахь ХНХҮТ-өөс эрхлэн гаргадаг "Нэг цэг" сэтгүүлийн дугаар гарчээ. 2021-03-26

Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний хороо БНАСАУ-ын асуудлаар байр суурийн зөрүүтэй байна. 2021-03-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 384-өөр нэмэгдэж нийт 102,141-д хүрэв. 2021-03-29

БНСУ-н Гёнги мужид худалдааны барилгаас 3 Монгол залуу унаж осолджээ. 2021-03-29

Австралийн хотуудад 3 хоногийн хөл хорио тогтоолоо. 2021-03-29

БНСУ-ын эргэн тойрны далайн ус сүүлийн таван жилд улам бүлээссэн 2021-03-29

Хойд Солонгос “ХОЁР НҮҮРТЭЙ” бодлого явуулж байна гэж НҮБ-ыг буруутгав 2021-03-29