Архангайн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд дунд халдвар таржээ

Архангайн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд дунд халдвар таржээ

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтнаас өчигдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдөр коронавирусний тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтнаас дахин вирус илэрч, Архангай аймгийн дотоод дахь халдварын тохиолдол нийт 6 боллоо.

Ийнхүү Хайрхан сумын 1, Эрдэнбулган сумын 5 иргэнээс халдвар батлагдаж, тандалт судалгааны ажил үргэлжилсээр байна.

Тандалтын багийн судалгаагаар 

УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёр сард хот хооронд хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын ар гэрт нийслэл дэхь голомтын бүсээс иргэд ирснийг тогтоогоод байна.

Үүнээс голомтлон, вирусын нууц үе үргэлжилж хэд хэдэн удаагийн давтан шинжилгээгээр ийнхүү Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас илэрлээ.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын нийт 6000 орчим хавьтлыг тодорхойлж, нэн ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах ажил үргэлжилсээр байна. Цаашид эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргаж, хавьтал тодорхойлох ажлыг яаралтай хэрэгжүүлэн ажилласаар байна.

16:00 цагийн байдлаар ойрын болон дам хавьтлын нийт 700 орчим иргэдэд PCR шинжилгээ хийж, хавьтлуудын сорьц цуглуулах ажил шат дараатайгаар үргэлжилж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Бямбадорж: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлнэ 2021-03-25

Д.Сумъяабазар: Хууль бусаар олгосон газрыг буцаан авч, хуулийн хүрээнд ажиллана 2021-03-25

МҮБХ Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорт хандлаа 2021-03-25

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа 2021-03-25

АНХААР: Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг туршин шалгаж байна 2021-03-25

Архангайн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд дунд халдвар таржээ 2021-03-25

Хөвсгөл аймагт халдвар авсан 2 иргэний биеийн байдал хүндэвтэр байна 2021-03-25

Арвайхээрт нэг эерэг тохиолдол батлагдаад байна 2021-03-25

Комүсүби Такаясү 10 даваатай тэргүүлсэн хэвээр байна. 2021-03-25

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав. 2021-03-25

Сангийн сайд Б.Жавхлан санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2021-03-25