Комүсүби Такаясү 10 даваатай тэргүүлсэн хэвээр байна.

Комүсүби Такаясү 10 даваатай тэргүүлсэн хэвээр байна.

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 12 дахь өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 даваатай Озэки Асанояамагийн хамт 10 даваатай Комүсүби Такаясүг нэхэж явна.Харү башёгийн 12 дахь өдрийн байдлаар Комүсүби Такаясү 2 унаатай ганцаараа тэргүүлж байна. Тэр өнөөдөр Хокүтофүжи /М-2/-г ошидаши мэхээр унагасан юм.  

Энэ өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Эрдэнэ /М-6/-тэй барилдаж, түүнийг цүкиотоши мэхээр унагаж 9 даваа, 3 унаатай болсон бол Тамаваши 5 даваатай явна.Харин Ичиножёо А.Ичинноров /М-6/, Мидорифүжи /М-10/-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр унагаж, 7 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ өдрийн барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Акисэяама /М-12/-тэй учраа таарч, түүнд ёритаоши мэхээр унаж, 7 даваа, 5 унаатай боллоо.Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/ энэ өдөр Котоновака/М-8/-тай барилдаж, түүнд уватэнаге мэхээр унаснаар 5 даваа, 7 унаатай болов.

Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ энэ өдөр Оношо /М-1/-той барилдаж сүкүинаге мэхээр хаяж 5 даваа, 7 унаатай явна.Энэ башёд хүч үзэж байгаа гурван Озэки цолтнуудаас Озэки Асанояама, Комүсүби Митакэүмитэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр давж 9 даваа, 3 унаатай болов.

Харин Такакэйшо, Окиноүми /М-5/- тэй барилдаж, түүнийг ошидаши мэхээр хаяж, 8 даваатай болсон бол Озэки Шодай энэ өдөр башёг Сэкиваке Таканошог хатакикоми мэхээр унагаж, 7 дахь даваагаа авсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа 2021-03-25

АНХААР: Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг туршин шалгаж байна 2021-03-25

Архангайн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд дунд халдвар таржээ 2021-03-25

Хөвсгөл аймагт халдвар авсан 2 иргэний биеийн байдал хүндэвтэр байна 2021-03-25

Арвайхээрт нэг эерэг тохиолдол батлагдаад байна 2021-03-25

Комүсүби Такаясү 10 даваатай тэргүүлсэн хэвээр байна. 2021-03-25

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав. 2021-03-25

Сангийн сайд Б.Жавхлан санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2021-03-25

ЗГ: "КОВИД-19" цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт зардлыг батлав 2021-03-25

ЗГ: Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно 2021-03-25

Шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлнэ 2021-03-25