Орхон аймагт халдвар авсан 12 тохиолдол бүртгэгдлээ
Орхон аймагт "Ковид 19" халдварын бүртгэгдсэн тохиоллдол 12 боллоо.
Тодруулбал иргэн “Г”, түүний ойрын хавьтлын 8 иргэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехэд ажилладаг 3 иргэнээс халдвар батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 12 болсон байна. Одоогийн байдлаар Иргэн Г-тэй холбоотой ойрын хавьтал болох 84 иргэнийг илрүүлэн тусгаарласан. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчидтай холбоотой 60 гаруй ойрын хавьтлыг илрүүлээд байгаагаас 59 иргэнийг “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлаад байна. Халдвар авсан 12 иргэн БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байгаа талаар ЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүхээ мэдээллээ.
Аймгийн хэмжээнд түргэвчилсэн шинжилгээг 10300 иргэнд, PCR шинжилгээг 381 иргэнд хийгээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.