Нөөцийн махыг өнөөдрөөс 400 гаруй дэлгүүрээр худалдаж эхлэв.

Нөөцийн махыг өнөөдрөөс 400 гаруй дэлгүүрээр худалдаж эхлэв.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлээд байна.
 
Нөөцийн махыг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна.
 
Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулах нөхцөлийг бүрдүүллээ.
 
Махны чанарын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан мах бэлтгэсэн. Цаашид нөөцийн махны худалдан борлуулах үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана.
 
Иргэд та бүхэн нөөцийн мах худалдан авахдаа заавал НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авах хэрэгтэй болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав. 2021-03-25

Сангийн сайд Б.Жавхлан санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2021-03-25

ЗГ: "КОВИД-19" цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт зардлыг батлав 2021-03-25

ЗГ: Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно 2021-03-25

Шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлнэ 2021-03-25

Нөөцийн махыг өнөөдрөөс 400 гаруй дэлгүүрээр худалдаж эхлэв. 2021-03-25

Гэрээр эмчлүүлэх иргэдэд тусламж үзүүлэх автомашин ажиллуулж байна 2021-03-25

Т.Ням-Очир: Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил шаардлагатай 2021-03-25

БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ИБУИНВУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ФИЛИП МАЛОУНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2021-03-25

Хэнтий аймгаас гарах, орох хөдөлгөөнийг маргааш хүртэл хязгаарлалаа 2021-03-25

Орхон аймагт халдвар авсан 12 тохиолдол бүртгэгдлээ 2021-03-25