Т.Ням-Очир: Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил шаардлагатай

Т.Ням-Очир: Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил шаардлагатай

Танхимын сургалтын хоцрогдлыг нөхөхөд гурван жил шаардлагатай гэсэн тооцоо гарсан тухай БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир танилцууллаа. 

БШУЯ-ны удирдлагын баг өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийг хүлээн авч уулзах үеэр тэрбээр дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, "Хоцрогдол арилгахдаа ерөнхий, нэмэлт, тусгай гэсэн гурван төрлийн дэмжлэг сурагчдад олгохоор төлөвлөж байна" хэмээсэн юм. Ингэхдээ, бусад орнуудын туршлагыг судалж, өөрийн оронд нутагшуулах боломжтой АНУ-ын "3 tries", Англи улсын "3R" загварыг хамгийн үр дүнтэй хэмээн тооцсон байна. 

Энэ хичээлийн жилд нийт хичээл сургалтын 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгосон байна. Оршин суугаа байршил, цахим төхөөрөмж, эрчим хүчний хангамж, амьжиргааны түвшин зэргээс хамаарч теле болон цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа 174 мянган хүүхэд байна.

Тус уулзалтын үеэр хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөноос гадна сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг хэрхэн сайжруулах талаар санал солилцсон юм.  

Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэхээр тусгаж БШУЯ энэ ажлыг хариуцсан. Засгийн газрын хуралдаанд асуудал дэвшүүлсний дагуу ариун цэврийн байгууламжийг шинэчлэх асуудалд БХБЯ, БОАЖЯ-ны оролцоог хангахаар болсон юм. Хөрс, ус, орчны судалгааг хийх, зөв технологийг сонгох зэрэгт салбар дундын хамтын ажиллагаа чухал байгаа аж. 

Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байр нийлээд 819 газарт нүхэн жорлон ашиглаж байна. Орон нутгийн сургуулиудын 43 хувь, дотуур байрны 49 хувь, цэцэрлэгийн 23 хувь нь гаднаа нүхэн жорлонтой байна. Нийслэлд долоон сургууль цэцэрлэг байна. Ариун цэврийн байгууламжийг шинэчлэхдээ, сургууль цэцэрлэг дотуур байрны хүүхдийн багтаамжтай уялдуулна. Мөн аль бүс нутагт байхаас хамаараад өөр өөр технологи сонгох шаардлагатай болж байгааг БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир онцоллоо.

Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЗГ: "КОВИД-19" цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт зардлыг батлав 2021-03-25

ЗГ: Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно 2021-03-25

Шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлнэ 2021-03-25

Нөөцийн махыг өнөөдрөөс 400 гаруй дэлгүүрээр худалдаж эхлэв. 2021-03-25

Гэрээр эмчлүүлэх иргэдэд тусламж үзүүлэх автомашин ажиллуулж байна 2021-03-25

Т.Ням-Очир: Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил шаардлагатай 2021-03-25

БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ИБУИНВУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ФИЛИП МАЛОУНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2021-03-25

Хэнтий аймгаас гарах, орох хөдөлгөөнийг маргааш хүртэл хязгаарлалаа 2021-03-25

Орхон аймагт халдвар авсан 12 тохиолдол бүртгэгдлээ 2021-03-25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2021-03-25

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн бөгөөд жаргал ирнэ 2021-03-26