Глобал оффисуудынхаа ихэнх ажилтныг гэрээсээ ажлаа хийхийг зөвлөж буй Apple Inc-ийн гүйцэтгэх захирал Тим Кук коронавирусийн тархалтыг “үзэгдэж дуулдаагүй зүйл”, “хүнд бэрх цаг үе” хэмээн тодорхойлов. Гуравдугаар сарын 9-өөс 13-ны ажлын өдрүүдэд “боломж бололцоо нь байх аваас алсаас ажиллах нь тухайн хүний дурын хэрэг” хэмээн Күк хэд хэдэн глобал оффисынхоо ажилтнуудад хандаж мэдэгдсэнийг Bloomberg News мэдээллээ.
Тус компани өнгөрсөн баасан гарагт Калифорни, Сиэттл дэх ажилтнууддаа мөн гэрээсээ ажиллахыг зөвлөсөн юм. Apple Inc-ийн баримталж буй бодлого “халдварын нягтрал ихтэй бүс”-д хамаатай хэмээн захирал тайлбарлав. Тус компанийн гол оффисууд АНУ-ын Калифорни муж улсын Санта Клара, Элк Грув, Вашингтон муж улсын Сиэттл, Өмнөд Солонгос, Япон, Итали, ХБНГУ, Франц, Швейцар, Их Британид байрладаг. Ханган нийлүүлэх сүлжээ нь БНХАУ-д байрладаг, Калифорнийн Купертинод төвтэй Аpple Inc-ийн орлогод Covid-19 вирусийн тархалт ноцтой хохирол учруулаад байна. Энэ оны гуравдугаар сараар төгсөж буй улиралд дор хаяж 63 тэрбум ам.долларын орлого олох урьдчилсан тооцоогоо Apple бүр сарын өмнө эргэн харж засвар оруулжээ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.