Их Британийн Эрүүл мэндийн дэд сайд коронавирусээр халдварлажээ

Их Британийн Эрүүл мэндийн дэд сайд коронавирусээр халдварлажээ

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Эрүүл мэндийн яамны өвчтөнүүдийн аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд сайд Надин Доррис коронавирусээр халдварласнаа мэдэгджээ.


“Коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан гэж надад мэдээлсэн даруйд би шаардлагатай бүх арга хэмжээг авч, гэртээ өөрийгөө тусгаарлалаа” гэж Доррис мэдэгдэлдээ дурдсан байна. Тэрбээр коронавирусний халдвар авсан Их Британийн парламентын анхны гишүүн болжээ. Английн Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах газар түүний ойрын  хавьтлыг илрүүлэх, тусгаарлах ажлыг эхлүүлсэн байна.


Их Британийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Доррис өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тус улсын Ерөнхий сайдын ордонд болсон хүлээн авалтад оролцсон бөгөөд маргааш нь бие нь тавгүйрхжээ.


Их Британид нэг хоногийн дотор коронавирусний халдварын 54 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 373-д хүрч, зургаан хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.