Түлэнхийн төв энэ оны эхний хагаст ашиглалтад орно

Түлэнхийн төв энэ оны эхний хагаст ашиглалтад орно

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны гуравдугаар сарын 26-нд Кувейт Улсын Элчин сайд Эрхэмсэг ноён Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзаж, Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг онцолж, энэхүү найрсаг харилцааг улам бүх бататган бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Улмаар Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг тэмдэглэж, Түлэнхийн төвийн төслийг энэ оны эхний хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Элчин сайд Мухаммед Аль-Мутайри Сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, Гадаад хэргийн сайдынхаа мэндчилгээг уламжлаад хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр тал аялал жуулчлал, агаарын харилцааны салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, энэ чиглэлээрх гэрээ хэлэлцээрийг байгуулахын чухлыг тэмдэглэв.

Мөн талууд "Ковид-19" цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг манай улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний вакцинуудаа оруулж ирснийг мэдээлж, Кувейт Улсын Засгийн газар тус хөтөлбөрийн хандивлагчаар оролцож байгаад баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг 05:00-22:00 цаг болголоо 2021-03-26

Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүллээ. 2021-03-26

PCR шинжилгээг Увс аймагт хийж эхэллэ 2021-03-26

Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулав 2021-03-26

Aжлын байрыг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 1,208 зээлдэгчид 75.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. 2021-03-26

Түлэнхийн төв энэ оны эхний хагаст ашиглалтад орно 2021-03-26

Ковакс хөтөлбөрийн хүрээнд ФАЙЗЕР вакцин хүлээн авах арга хэмжээ болов. 2021-03-26

Ирэх сарын эхээр нэг сая тун “Спутник-V” вакциныг Монгол Улсад нийлүүлнэ. 2021-03-26

Б.Батцэцэг: Хилийн чанадад байгаа монгол иргэдээ дархлаажуулах хүсэлтээ тавьсан. 2021-03-26

Шадар сайд С.Амарсайхан "Шуурхай штабын ажилтнуудаас халдвар илэрсэн нь үнэн. 2021-03-27

Вакцины эхний тун хийлгэснээр халдвар авах эрсдэлгүй болно гэсэн үг биш. 2021-03-27