Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг 05:00-22:00 цаг болголоо

Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг 05:00-22:00 цаг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргалаа.

Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм.

Мөн энэ цагийн хуваарийг дотоод журмаараа зохицуулан мөрдөж ажиллахыг хүнсний зах, худалдааны төвүүдийн удирдлагад даалгалаа. Түүнчлэн захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мянга гаруй зээлдэгчид 75,3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна 2021-03-26

ЯПОН УЛСААС ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021-03-26

Х.Нямбаатар: Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлыг энэ сарын 31-нд хэлэлцэнэ 2021-03-26

Санданмэгийн бөх дохён дээр зургаан минут ухаан алдлаа 2021-03-26

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томиллоо 2021-03-26

Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг 05:00-22:00 цаг болголоо 2021-03-26

Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүллээ. 2021-03-26

PCR шинжилгээг Увс аймагт хийж эхэллэ 2021-03-26

Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулав 2021-03-26

Aжлын байрыг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 1,208 зээлдэгчид 75.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. 2021-03-26

Түлэнхийн төв энэ оны эхний хагаст ашиглалтад орно 2021-03-26