Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.
![Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.](http://olnodo.com/media/post/2021-03/NWAETzj9ETsNbjnTGGVYwjhUKA80AkCuTcknMEUl.png)
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Энэхүү мэдээллээс вакцинжуулалтын талаарх мэдээллийг онцолж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Гуравдугаар сарын 27-ны байдлаар нийт 40 цэгт нийт 276068 иргэн вакцинжуулалтад хамрагдсан. Үүнээс 50-аас дээш насны 101007 иргэн буюу 41,1 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн. Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.
Дараа нь илэрч байгаа урвал, хүндрэлийн тандалтыг тогтмол хийж байгаа. БНХАУ-ын Vero cell вакцин хийлгэсэн иргэдийн 13 хувьд түгээмаэл халуурах, бие арзайх, тарьсан хэсэгт хөндүүрлэх зовиур илэрч байна. Харин Астразенека хийлгэсэн иргэдийн 51 хувьд нь урвал илэрч байсан.
Ирэх дөрөвдүгээр сарын 10-наас Vero cell вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ. Астразенека вакцины хоёрдугаар тунг дөрөвдүгээр сарын 20-ноос хийхээр бэлтгэл ажил хангагдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.