Хепатитын В, С, D вирусний халдвартай ч халдвар идэвхгүй бол вакцин хийнэ.
![Хепатитын В, С, D вирусний халдвартай ч халдвар идэвхгүй бол вакцин хийнэ.](http://olnodo.com/media/post/2021-03/9PNkjRfEn7eypLCxt3Vjzac1690j3fQh7VWdGalT.png)
Хепатитын В, С, D вирусний халдвартай ч халдвар идэвхгүй бол вакцин хийнэ гэдгийг ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул мэдээллээ.
Тэрбээр, “Вакцины туйлын эсрэг заалт гэж бий. Тухайн вакцины найрлагад орсон бодист харшилдаг хүнд туйлын эсрэг заалт буюу вакцин хийхгүй. Мөн эсрэг заалт гэж бий. Бүх төрлийн цочмог халдварт өвчин, сүүлийн нэг жилийн хугацаанд уналт таталт өгч байгаа мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, жирэмсэн эхчүүд, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж буй хүмүүс, “COVID-19” халдвараар өвдөөд эдгэрсэн бол зургаан сарын дараа вакцин хийлгэх заалттай. Түүнчлэн тухайн эрхтэн системийн ээнэгшил алдагдсан хүнд хэлбэрт хийж болохгүй гэсэн заалт бий. Элэгний хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүст хийж болохгүй.Элэгний В,С вирустэй хүнд ээнэгшил алдагдаагүй тохиолдолд хийж болно. Энэхүү вакцин ямар нэгэн хор хөнөөл учруулахгүй гэсэн заалт бий” гэв.
Вакцинжуулалтын цэг бүрт эмч ажиллаж, иргэдээс асуумж авч, вакцин хийх эсэхээ шийдэж байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.