"Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд хэвийн урвал илэрчээ.
!["Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд хэвийн урвал илэрчээ.](http://olnodo.com/media/post/2021-03/B9hi6dIOqB6bwKq7Lri2458RdJpjiWLvFW2IMSdf.png)
Улаанбаатар хотод дархлаажуулалтын 40 цэгт 93 багийн эрүүл мэндийн байгууллагын 650 ажилтан өчигдөр ажиллаж 6257 хүнийг дархлаажуулжээ.
Ингэснээр нийслэлд нийт 267 301 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Үүнээс гадна Өмнөговь, Төв, Орхон аймагт үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай байгууллагын 8761 иргэнийг вакцинд хамруулснаар улсын хэмжээнд 276 068 иргэн “COVID-19” халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагджээ.
Улаанбаатар хотод 50-иас дээш насны иргэдийг дархлаажуулж байгаагаас хамрагдвал зохих иргэдийн 41.1 хувийг хамруулаад байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын мэдээлснээр, вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн дунд дархлаажуулалтын дараа илэрч буй урвал, хүндрэлийн тандалтыг зохион байгуулж байна. Ингэхэд БНХАУ-ын “Синофарм “үйлдвэрийн “Веросел” вакцин тариулсан иргэдийн 13 хувьд хэвийн буюу түгээмэл илрэх урвал илэрчээ. Тухайлбал, халуурах, бие бага зэрэг арзайх, тарьсан хэсэг газарт өвдөх зэрэг урвал илэрч байгаа аж. Харин өмнө нь “Астразенека” тариулсан иргэдийн дунд хийсэн тандалт судалгаагаар 51 хувьд урвал илэрч байжээ.
Дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Веросел вакцин тариулсан иргэдийг дөрөвдүгээр сарын 10-наас, “Астразенека” тариулсан иргэдийг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн хоёр дахь тунд хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.