"Grand Marshal luxury villas" хотхоны арматурын ханган нийлүүлэгчээр “ҮҮРТЭЭЛ” ХХК шалгарлаа
!["Grand Marshal luxury villas" хотхоны арматурын ханган нийлүүлэгчээр “ҮҮРТЭЭЛ” ХХК шалгарлаа](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2021-03/YJkELSygDUKzdTlqZvbSxWF1BR1lXLd3sqZRnqUR.jpeg)
"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын тансаг зэрэглэлийн хотхоны арматурын нийлүүлэх туслан гүйцэтгэгчээр “ҮҮРТЭЭЛ” ХХК шалгарч, төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгууллаа. Гэрээний дагуу нэгдүгээр ээлжийн арматур нийлүүлэгдэж эхэллээ.
“ҮҮРТЭЭЛ” ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан, арматурын худалдааны чиглэлд олон жилийн турш тогтвортой ажилласан салбартаа нэр хүндтэй, туршлагатай компани юм. Тус компани нийт 70 ажилтан, албан хаагчтай бөгөөд доорх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Арматур худалдаа
- Хэрэглээний төмрийн худалдаа
- Арматур, бэлдцийн үйлдвэр
- Уул уурхай
- Барилга, байгууламжийн угсралт
- Тээврийн үйлчилгээ /хот хооронд, хүнд, овортой, түлш/
"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын хотхоны тухай товч мэдээлэл
“Grand marshal luxury villas” нь 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд 350 хүүхдийн сургууль, олон улсын хүүхдийн зуслан, 150 ортой цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, бассейн, хөлбөмбөгийн талбай, мөсөн гулгуурын талбай, спорт заал бүхий спорт цогцолбор, сүпермаркет, кино театр, гэр бүлийн саун, ресторан, лаунж, караоке бүхий үйлчилгээний төв, оффис төв бүтээн байгуулагдаж байна.
Төслийн талбайн байршил Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд зэрэгцэн оршино.
Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 9810-9080, 99199080, 9005-9080 9667-9080, 8035-9080, 8070-9080, 8084-9080, 9088-9999, 8033-9080, 9311-9080, 88579080 утсаар авна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.