УИХ-ын гишүүн Т.Аубакир хашаандаа мод тарьсан үлгэр жишээ 30 өрхийг урамшуулна

УИХ-ын гишүүн Т.Аубакир хашаандаа мод тарьсан үлгэр жишээ 30 өрхийг урамшуулна

УИХ-ын гишүүн Т.Аубакир “Ногоон Өлгий” аяныг санаачилж байгаагаа мэдэгдэж, айл өрх бүр хашаандаа мод тарих уриалга гаргалаа.

Тэрээр уриалгадаа, “Өлгий хотыг ногоон бүс нутаг болгох ажлыг та бүхэнтэй хамт эхлүүлэхээр “Ногоон Өлгий” аяныг санаачилж “Хог биш мод тарьж, ногоон Өлгийг хамтдаа бүтээцгээе” уриалгыг гаргаж байна. 

Миний зүгээс энэхүү аянд идэвхтэй оролцон хашаандаа мод тарьж, түүнийгээ сайн арчилж буй үлгэр жишээ 30 эко өрхийг шалгаруулан урамшуулахаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхэн надтай нэгэн зорилго дор нэгдэж, модны суулгацаа аван идэвхтэй оролцоорой гэж уриалж байна” гэжээ.

Тэрээр энэхүү аяны хүрээнд Өлгий сумын өрх бүрийг моджуулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, залуу хосуудын нэрэмжит “Хайрын модон төгөл”, жишиг гудамжнуудыг бий болгох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Аймгийн төв Өлгий сум нь 8500 гаруй өрхтэй. Өрх бүр нэг мод тарихад зөвхөн нэг удаад 8500 модтой болох боломжтой. Хавар, намартаа тогтмол 5 жил дараалан таривал нэг жилд 17 мянга, 5 жилийн хугацаанд нийтдээ 85 мянган модтой болж ногоон Өлгий хотыг бий болгох боломж байгаа хэмээн харж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Худалдаж авах вакцинууд дөрөвдүгээр сараас орж ирнэ. 2021-04-01

УИХ-ын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-тай цахим уулзалт хийлээ. 2021-04-01

Озэки Г.Ган-Эрдэнэ Монголын иргэншлээс гарах хүсэлтээ хүргүүлжээ 2021-04-01

Коронавирусыг шүлсэнд илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ. 2021-04-01

Дэлхийн банкнаас хувийн хамгаалах хэрэгслийн буцалтгүй тусламжийг хандивлалаа. 2021-04-01

УИХ-ын гишүүн Т.Аубакир хашаандаа мод тарьсан үлгэр жишээ 30 өрхийг урамшуулна 2021-04-01

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдлаа 2021-04-01

Монгол Улс энэ сарын 6-нд "Мазаалай" бондын 130 сая ам.долларын ӨР төлнө. 2021-04-01

Сөүл рүү энэ сард 7 удаагийн нислэг үйлдэнэ 2021-04-01

Иргэдэд туслах сангийн ээлжит хурлаар 66 иргэний өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэлээ, 2021-04-01

Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллана 2021-04-01