Иргэдэд туслах сангийн ээлжит хурлаар 66 иргэний өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэлээ,

Иргэдэд туслах сангийн ээлжит хурлаар 66 иргэний өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэлээ,

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.

Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 2 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 3 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон 61 иргэний нутаг буцах, тэдгээрийн тусгаарлах байрны зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 66 иргэний өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж, 54,200,050 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.

Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн банкнаас хувийн хамгаалах хэрэгслийн буцалтгүй тусламжийг хандивлалаа. 2021-04-01

УИХ-ын гишүүн Т.Аубакир хашаандаа мод тарьсан үлгэр жишээ 30 өрхийг урамшуулна 2021-04-01

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдлаа 2021-04-01

Монгол Улс энэ сарын 6-нд "Мазаалай" бондын 130 сая ам.долларын ӨР төлнө. 2021-04-01

Сөүл рүү энэ сард 7 удаагийн нислэг үйлдэнэ 2021-04-01

Иргэдэд туслах сангийн ээлжит хурлаар 66 иргэний өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэлээ, 2021-04-01

Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллана 2021-04-01

Амралтын өдөр ажиллаж буй шинжилгээний цэгээр зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ, 2021-04-01

Орон нутаг руу явах иргэд аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна. 2021-04-01

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Шинжаан, Хонконгтой холбоотой асуудлаар тодруулга өглөө. 2021-04-01

Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээ хүчин төгөлдөр болов 2021-04-01