БНСУ-д өнөөдрөөс хоолны газар, ресторан, кафегаас бусад байгууллагад ундаа, хоол хүнс идэхийг хориглосон байна.
БНСУ-д өнөөдрөөс эхлэн олон нийтийн үйл ажиллагаа эрхэлдэг газрууд “ Ковид 19” өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн үндсэн дүрмийг зөрчиж баримтлахгүй бол үйлчилгээний байгууллагын эзэмшигч 3 сая вон, үйлчлүүлэгч 100,000 вон хүртэл торгууль ногдуулна.
Цар тахлын үед хоолны газар,ресторан, кафегаас бусад байгууллагад хоол хүнс, ундаа идэх боломжгүй юм. Жишээлбэл, бейсболын талбай, спортын цэнгэлдэх хүрээлэн, номын сан, кино театр, караоке өрөөнд идэж уухыг хориглосон байна. Тухайн үйлчилгээний газар олууллаа үйлчлүүлэхдээ нэвтрэх бүртгэлийг зөвхөн нэг нь төлөөлөн бүртгүүлж байсан бол өнөөдрөөс бүх зочид бөглөх ёстой болжээ. Хэрэв нэг үйлчлүүлэгч нь нэвтрэх бүртгэлийг бөглөөд хамт явж байгаа хүн нь бөглөөгүй тохиолдолд дээд тал нь 100,000 воноор тус бүрд торгохоор болжээ.
Хорио цээрийн үед үндсэн баримтлах зарчим нь нийт 7 болжээ.
- Маск зүүх
- Хорио цээрийн дүрмийг удирдан чиглүүлэх
- Нэвтрэх бүртгэлийн жагсаалтыг бичих
- Үе үе ариутгал, агааржуулалт хийх зэрэг 4-ийг мөрдөж баримталдаг байсан бол өнөөдрөөс 3 нэмэгджээ.
- Хоолны газар,ресторан, кафегаас бусад байгууллагад хоол хүнс, ундаа идэхийг хориглох
- Халуунтай болон ханиадтай өвчтэй хүнийг оруулахгүй байх
- Хорио цээрийн менежерийг томилох ингээд нийт 7-нь зарчмыг мөрдөж баримтлах нээ.
Хоолны газар,ресторан, кафегаас бусад байгууллагад хоол хүнс, ундаа идэхийг хориглож бэйсболын талбай, уран зургийн галерей, номын сан гэх мэт газруудад огт хоол идэж болохгүй харин “PC” тоглоомын газар adigut (ㄷ) 'хэлбэртэй хуваалт байгаа бол хоол идэж хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Цаашдаа цар тахал нийгэмд зай барих үл хамааран олон хүн цуглардаг газарт маскийг заавал хэрэглэнэ.
Эх сурвалж : http://news.kbs.co.kr/news/view.do?ncd=5154768&ref=A
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.