БНСУ нь ганц бие гадаад эцэг эхчүүдэд "СОЛОНГОС ИРГЭНШИЛТЭЙ" хүүхэд өсгөж байгаа бол хүүхдийн мөнгө олгохоор болжээ.

БНСУ нь ганц бие гадаад эцэг эхчүүдэд "СОЛОНГОС ИРГЭНШИЛТЭЙ"  хүүхэд өсгөж байгаа бол хүүхдийн мөнгө олгохоор болжээ.

Солонгос иргэншилтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаа гадаадын ганц бие эцэг эхчүүд гэр бүлтэй эсэхээс үл хамааран засгийн газраас дэмжлэг авах боломжтой.

Эмэгтэйчүүд, гэр бүлийн яам өнөөдөр "Ганц бие эцэг эхийг дэмжих тухай хууль" –ийг шинэчилсэн тогтоолыг Төрийн зөвлөлөөр батлуулж ирэх 5 сараас эхлэн ганц бие эцэг эхчүүдэд хүүхдийн мөнгө сар бүр 100.000 вон олгохоор болсноо хэлсэн байна.

Энэхүү хөтөлбөрт Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулаагүй байсан ч хамаагүй Солонгос улсад төрсөн хүүхдээ ганцаараа өсгөж буй гадаад эцэг эхийг ижил эрхтэйгээр хамруулахаар болсон байна.

Өнөөг хүртэл Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулсны дараа салсан эцэг эхчүүд л зөвхөн хүүхдийн мөнгө авдаг байсан бөгөөд Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулаагүй мөртлөө Солонгос хүний хүүхэд гаргасан ганц бие эцэг эхчүүд хүүхдийн мөнгө авах боломжгүй байжээ.

18 нас хүртэлх хүүхэдтэй ганц бие эцэг эхийн хүүхэд бүрт 100.000 вон олгох бөгөөд 25-34 хүртэлх насны амьдралын боломж тааруу ганц бие эцэг эхэд нэмэлтээр 5 хүртэлх насны хүүхдэд сард 100.000 вон, 6-17 хүртэлх насны хүүхдэд 50.000 вон олгохоор болсон байна.

Энэ хөтөлбөрт Солонгос улсын иргэнийг л өсгөж байгаа бол дотоод, гадаад гэж ялгаварлахгүй ижил эрхтэйгээр бүх ганц бие эцэг эхчүүд хамрагдах боломжтой ажээ.

 

Эх сурвалж : https://www.sedaily.com/NewsView/22KZ9AJU8E

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “LG Electronics” корпорац дахин гар утас үйлдвэрлэхгүй 2021-04-05

БНСУ-д өнөөдрөөс хоолны газар, ресторан, кафегаас бусад байгууллагад ундаа, хоол хүнс идэхийг хориглосон байна. 2021-04-05

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 478 хүн илэрчээ... 2021-04-06

Хойд Солонгос Токиогийн олимпод оролцохгүй байхаар ШИЙДЛЭЭ, 2021-04-06

НҮБ-ын илтгэлд дурдсаныг Умард Солонгосын эрх баригчид эрс шүүмжилжээ. 2021-04-06

БНСУ нь ганц бие гадаад эцэг эхчүүдэд "СОЛОНГОС ИРГЭНШИЛТЭЙ" хүүхэд өсгөж байгаа бол хүүхдийн мөнгө олгохоор болжээ. 2021-04-06

Бусанд цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгджээ 2021-04-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 668 хүн илэрчээ... 2021-04-07

Япон БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ сунгалаа 2021-04-07

ЗГ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ. 2021-04-07

Солонгос хоорондын хэлэлцээг сэргээх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаа амлажээ. 2021-04-07