НҮБ-ын илтгэлд дурдсаныг Умард Солонгосын эрх баригчид эрс шүүмжилжээ.

НҮБ-ын илтгэлд дурдсаныг Умард Солонгосын эрх баригчид эрс шүүмжилжээ.

БНАСАУ-д хил хаагдсаны улмаас 95 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн архаг дутагдлаар шаналж байна хэмээн НҮБ-ын илтгэлд дурдсаныг Умард Солонгосын эрх баригчид эрс шүүмжилжээ.

“Бид энэхүү мэдэгдлийг уваагүй, үндэслэлгүй худал мэдэгдэл гэж няцааж байна. НҮБ, төрийн бус байгууллагууд гэсэн нэрээр халхавчлан явуулж буй хүмүүнлэг гэгдэх хамтын ажиллагаа нь хэр үр дүнтэй байдгийг нарийвчлан судлах хэрэгтэй. Түүнчлэн бидэнд дайсагнасан хүчнүүдийг дэмждэг байгууллагуудын эсрэг шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн БНАСАУ-ын Нийгмийн эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Нийтээрээ хомстолд орж, бэрхшээлүүд тулгарч байгаа ч хүүхдийн эрүүл мэнд, хүнсний хангамжийн асуудлыг эрх баригчид эн тэргүүнд тавьдаг хэмээн тэрбээр цохон дурдав. Түүнчлэн улсын нэр хүндийг унагаах зорилгоор бодит байдлыг гажуудуулсан хэмээн НҮБ-ын шинжээчдийг буруутгажээ.

БНАСАУ-ын эрх баригчид хилээ хаасны улмаас 95 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдлаар шаналж, хүнсний хийгээд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаагаас гадна 440 мянга гаруй нярай, хөхүүл эх, жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авч чадахгүй байна гэж өмнө нь НҮБ-ын илтгэлд дурджээ. Илтгэлийг БНАСАУ-ын төрийн бус байгууллагуудын ажилтнуудын дунд явуулсан санал асуулга дээр үндэслэн тавьсан байна. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгост нөхцөл байдал хүндэрсэн тул гадаадын дипломатчид, олон улсын байгууллагын ажилтнууд дүрвэж эхэлжээ. 2021-04-05

БНСУ-ын “LG Electronics” корпорац дахин гар утас үйлдвэрлэхгүй 2021-04-05

БНСУ-д өнөөдрөөс хоолны газар, ресторан, кафегаас бусад байгууллагад ундаа, хоол хүнс идэхийг хориглосон байна. 2021-04-05

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 478 хүн илэрчээ... 2021-04-06

Хойд Солонгос Токиогийн олимпод оролцохгүй байхаар ШИЙДЛЭЭ, 2021-04-06

НҮБ-ын илтгэлд дурдсаныг Умард Солонгосын эрх баригчид эрс шүүмжилжээ. 2021-04-06

БНСУ нь ганц бие гадаад эцэг эхчүүдэд "СОЛОНГОС ИРГЭНШИЛТЭЙ" хүүхэд өсгөж байгаа бол хүүхдийн мөнгө олгохоор болжээ. 2021-04-06

Бусанд цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгджээ 2021-04-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 668 хүн илэрчээ... 2021-04-07

Япон БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ сунгалаа 2021-04-07

ЗГ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ. 2021-04-07