Рио Тинто компани 2020 оны ээлжит ерөнхий хуралдаанаа зарлалаа

Рио Тинто компани 2020 оны ээлжит ерөнхий хуралдаанаа зарлалаа

Уул уурхайн салбарын томоохон компаниудын нэг Рио Тинто компани 2020 оны ээлжит ерөнхий хуралдаанаа дөрөвдүгээр сарын 08-нд зарлажээ.

Их Британийн нийслэл Лондон хотод болох ерөнхий хуралдаанд тус компанийн охин компани болон хөрөнгө оруулагч компани, хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн удирдлагууд нэг дор чуулах юм.

Харин Рио Тинто хувь нийлүүлсэн компанийн ерөнхий хуралдаан эхний хурлаас сар гаруйн дараа буюу тавдугаар сарын 07-нд Австралийн Брисбан хотод болох тов гарчээ.

Хурлын бэлтгэл ажил, хэлэлцэх асуудлуудын дараалал, зохион байгуулалтын ажил гуравдугаар сарын 16-ны өдөр эцсийн байдлаар бэлэн болсон байх ёстой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.