COVID-19: Уран гулгалтын ДАШТ цуцлагдлаа
“Канадын Монреаль хотод энэ сарын 18-22-нд явагдах байсан уран гулгалтын ДАШТ коронавирусний халдварын улмаас цуцлагдлаа” гэж Канадын Квебек мужийн Эрүүл мэндийн сайд Даниэль Маккенн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэмцээнд оролцохоор 30 орны 183 тамирчин бэлтгэлээ базааж, зарим нь Канадад очоод байсан билээ.
Коронавирусний халдварын тохиолдол Квебек мужид долоо, Монреальд нэг гараад байгаа.
Олон улсын тэшүүрийн холбооноос энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнийг цуцлах, эсвэл оны сүүлээр зохион байгуулж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Уран гулгалтын ДАШТ 1896 оноос хойш зохион байгуулагдаж байгаа. Дэлхийн I, II дайны улмаас 14 тэмцээн явагдаагүй бол 1961 онд АНУ-ын шигшээ баг онгоцны ослоор сүйрсний дараа нэг удаа цуцлагдаж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.