Нийслэлийн хүн амын 36 орчим хувийг дархлаажуулаад байна
![Нийслэлийн хүн амын 36 орчим хувийг дархлаажуулаад байна](http://olnodo.com/media/post/2021-04/unBJ01R6dQ6eHqoZSTetyDtktrFQm7CPiR5P7MB4.jpeg)
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 50 371 иргэн хамрагджээ. Ингэснээр вакцины эхний тунгаа нийт 466 946 хүн хийлгээд байна.
Улаанбаатар хотод өчигдөр 36 412 хүн вакцины эхний тунгаа хийлгэснээр нийт 403 162 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Энэ нь нийслэлд вакцинд хамруулах ёстой хүний 36 орчим хувийг эзэлж байна. Харин хөдөө орон нутагт 13 959 хүн вакцинжуулалтад хамрагдсанаар нийт 63 784 хүнийг дархлаажуулжээ.
Вакцины хоёрдугаар тунгийн дархлаажуулалт энэ сарын 10-наас эхлэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.