Монголын 8 залуу боксчин Дэлхийн аваргын төлөө тулалдана

Монголын 8 залуу боксчин Дэлхийн аваргын төлөө тулалдана

Польш улсад Монголын боксын залуучуудын үндэсний шигшээ баг тамирчид Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн /ДЗАШТ/-ний өмнөх олон улсын хамтарсан бэлтгэлд гараад байна.

ДЗАШТ 2021 оны 4 дүгээр сарын 11-нд эхлэх бөгөөд Монголын залууяуудын  баг тамирчдаас дор  дурдсан жинд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа аж.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 52 кг-д Энхзоригтын Сүхбат, 57 кг-д Баярсайханы Алтантулга, 60 кг-д Ганбаатарын Ган-Эрдэнэ, 69 кг-д Асхарын Жандос, эмэгтэйчүүдийн 48 кг-д Даваазоригийн Номин-Эрдэнэ, 51 кг-д Алтанбек Хулан, 57 кг-д Төгсжаргалын Номин-Эрдэнэ, 60-кг-д Ганзоригийн Бадмаараг нар хүчээ сорин өрсөлдөнө.

Багийн дасгалжуулагч багшаар Төмөрхуягийн Чулуунтөмөр, Жамантайн Еркин, Түндэвийн Ганзориг нар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.