Франц иргэний хажууд сууж ирсэн хоёр англи иргэний нэгийнх нь хариу "сөрөг" гарчээ
Covid-19 халдвараар халдварлаж ХӨСҮТ-д эмчлүүлж буй Франц иргэнтэй хамт нэг эгнээнд Англи Улсын хоёр иргэн сууж ирсэн. Эдгээр хоёр иргэнийг гол хавьтагчид гэж эмч мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Тодруулбал Davison Anthony Derek, Entoni Davison гэх хоёр Англи улсын иргэн байгаа аж. Хоёр гол хавьтагчийн нэг болох Энтоны Дависоны шинжилгээний хариу “сөрөг” гарсан байна. Харин нөгөө иргэний шинжилгээний хариу маргааш гарахаар байна гэж Засгийн Газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.