МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Н.Түвшинбаярын үүрэгт ажлыг түр орлоно,
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Н.Түвшинбаяр цагдан хоригдсонтой холбоотойгоор Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн албан тушаалыг тус хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар түр орлон ажиллахаар болжээ.
Уг мэдээлэлийг гарахаас өмнө уг албан ажлыг дэд тэргүүн ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг орлож байна гэсэн худал мэдээлэл гарсан тул ийнхүү зарлаж байна.
Учир байдал юунаас үүдэж ийн эргэснийг уншигч та бүхэн хэдийнээ мэдэж байгаа тул үүнд дахин бичих илүүц бизээ.
Н.Түвшинбаярыг цагдан хоригдож шалгагдах явцад МҮОХ-ны ажил орхигдож, цалгардахаас гадна "Токио-2021" олимпод манай улсын баг тамирчид амжилттай оролцох итгэлтэй байгаа. Иймд олимпын бэлтгэл ажлаас эхлээд тамирчдын бэлтгэл, зохион байгуулалтын ажил хүлээгдэж буй учир Н.Түвшинбаярыг Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлж, дараагийн хүнийг томилох санал тус салбарынханд байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.