“COVID-19”-ийн эсрэг вакцин эх болон урагт эрсдэлгүй

“COVID-19”-ийн эсрэг вакцин эх болон урагт эрсдэлгүй

 COVID-19”-ийн эсрэг вакцин нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлдөг талаар АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг эргэлзээтэй асуултад хариулт өглөө.

-Ер нь вакцин нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд вакцин хэрхэн нөлөөлөх талаар сүүлийн үеийн АНУ-ын судалгаануудыг судалж байна. Маш олон эргэлзээтэй асуудал бий. Халдвар авсаны дараа жирэмсэн эмэгтэйчүүдэд хүндрэл ихтэй. Амьсгалын замын хүндрэл хатгаатай холбоотойгоор дутуу төрөлт 30-35 хувь байна. Вакцин эх урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш шүү дээ. Коронавирус урагт, жирэмслэлтэд нөлөөлөхгүй.

-Вакцины зааварт жирэмсэн эмэгтэйд хийхийг зөвлөхгүй гэсэн. Энэ нь хийж болох, болохгүй аль нь вэ?

 -Өвчин үүсгэх чадваргүй сулруулсан вакциныг жирэмсэн үед хийхгүй гэдэг нь хоёр хүний асуудал яригдаж байгаа болохоор болгоомжтой хандаж байгаа юм. 1000 гаруй жирэмсэн эмэгтэйд вакцин хийхэд өөрчлөлт илрээгүй гэсэн судалгаа байна. Аль ч төрлийн вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхэд урагт эрсдэлгүй. Тухайн иргэн вакциныг хийлгэх хүсэлтэй, эсрэг заалт байхгүй тохиолдолд хийлгэх хэрэгтэй. Оросын вакцин хоёр жил хамгаална гэж байгаа. Вакциныг хийлгэсний дараа вирус хүний биед ороход вирусийг таньж устгана. Вакциныг хийлгэсэн тохиолдолд тухайн өвчин хүнд хэлбэрээр тусахгүй. Нас баралтыг 100 хувь бууруулна.

-Хөхүүл ээж вакцин хийхэд ямар нэгэн аюул байгаа юу?

-Судалгаагаар аюулгүй гэж гарсан. Хятад вакцин гэхээрээ болохгүй юм шиг яриад байна. Хөхүүл ээж халдвар авсан бол халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад хүүхдээ хөхүүлж болно.

 -Эрэгтэй хүн үргүй болно гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр та юу гэх вэ?

-Үр тогтолтод ямар ч нөлөөгүй. Жирэмслэх асуудалд саад болохгүй.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.