Д.Ганбат: АН-ынхан засаглаж байгаа 3 аймагт халдвар гараагүй

Д.Ганбат: АН-ынхан засаглаж байгаа 3 аймагт халдвар гараагүй

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө.

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Коронавирус дэгдэхээс өмнөх цаг үед хэзээ ч очихгүй гэсэн судалгаа байна. Засгийн газраас 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн иргэн бүрд 300 мянган төгрөг олгох Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна. Энэ арга хэмжээгээ эртхэн авах хэрэгтэй байсан юм. Халдвар гараагүй гуравхан аймаг байна. Говь-Алтай, Дундговь, Өмнөговь гуравт АН засаглаж байгаа учраас хариуцлагатай ажиллаж байгаа юм. Бусад аймаг нь хариуцлагагүй ажиллаж байгаа тул халдвар гарсаар байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнгөрсөн 10 гаруй сарын хугацаанд дотоодод халдвар алдаагүй, барьж чадсан. Хэрэв өнгөрсөн хугацаанд дотоодод халдвар тархаад байсан бол өнөөдөр нөхцөл байдал ийм байхгүй. Бид вакцин авах гэрээ хэлэлцээрийг хурдан шуурхай хийсэн. Долоодугаар сарын сүүл гэхэд вакцинжуулалт бүрэн дуусч, дархлаа бүрэн тогтоно. Энэ бол амар төлөвлөгөө биш. Өнөөдрийг хүртэл 4,1 их наяд төгрөгийн ачаалал авсан. Үүнээс цааш нэмэлт эх үүсвэр орж ирэх ямар ч боломж байхгүй. Харин сүүлд Оюутолгойгоос бидний тооцоолоогүй татварын орлого орж ирсэн" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.