Хүний аминд хүрч, оргосон хоёр цэргийг өнөөдөр баривчилжээ.

Хүний аминд хүрч, оргосон хоёр цэргийг өнөөдөр баривчилжээ.

Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18:30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл хүний аминд хүрч, оргосон хоёр цэргийг өнөөдөр /2021.04.11/ баривчилжээ. Тэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Алтай сумаас 50 км зайд байхад нь хуулийнхан саатуулсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.