Коронавирус нь өндөр темпратуртай газарт цөөн тохиолдол бүртгэгдэж байна

Коронавирус нь өндөр темпратуртай газарт цөөн тохиолдол бүртгэгдэж байна

Дэлхий даяар коронавирусний 196 599 эрдэм шинжилгээний судалгаа хэвлэгдээд байгаа тухай ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Оюунсүрэн мэдээлэв. 

Тэрбээр, ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр дэлхий дахинд хийж буй коронавирустэй холбоотой судалгааны мэдээллийг өгсөн юм.  Вакцин хөгжүүлэлтийн судалгаа гэхэд л дэлхийн хэмжээнд 276 байгаагаас дөрөв нь зах зээлд гараад байна. Дэлхийн эрдэмтдийн хамтарсан хоёр том судалгааны төсөл байгаагийн нэг нь вакцин бол нөгөөх нь мутацид орсон коронавирусний судалгаа юм. 

Тодруулбал, 2020 онд Их Британид гарсан мутацид орсон коронавирусийг Английн мутаци хувилбар гэж нэрлэжээ. Мөн Өмнөд Африкт гарсан мутацид орсон хэлбэрийг Бразилийн мутаци хувилбар гэж нэрлээд байна. 

Эхний үр дүнгээр тухайн шинэ мутаци хэлбэр нь хүн хооронд халдварлах чадвар өндөр, ихэвчлэн 60-аас дээш насныхан өвдөж байгаа бөгөөд судлаачид дараах таамаглалыг дэвшүүлжээ. 

Тухайлбал, мутацид орсон хувилбар нь,

  • Хүн амын дунд хурдан тархана,
  • Хөнгөн хүнд хэлбэрээс үл хамаарч өвчлөх нь хурдан
  • Оношлогоонд илрэхгүй байх магадлалтай
  • Эмчилгээний бодист мэдрэмтгий байдал буурч байна

Коронавирус нь өндөр темпратуртай газарт цөөн тохиолдол бүртгэгдэж байна. Мөн өндөр чийгшилтэй газар цөөн тохиолдол бүртгэгдсэн байгааг судлаачид тодорхойлжээ. Мөн агаар бохир, салхины хурд багатай үед эрчимтэй тархаж байгаа судалгаа байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.