"Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулууныг шалгаж эхэлжээ.

"Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулууныг шалгаж эхэлжээ.

Олон нийтийн цахим сүлжээгээр "Никитон" хамтлагчийн дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын бичлэг шуугиан тариад байна.

Тодруулбал, дуучин Б.Батчулуун найздаа тохиолдсон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй үйл явдлыг онигоо болгон ярьж, түүнийг нь С.Сэрчмаа лайв хийж, хүчирхийллийг өөгшүүлэн инээж байгаа бичлэг түгсэн нь олон нийтийг бухимдуулаад байна.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг бичлэг, мэдээллийн мөрөөр "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулууныг шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын тэргүүн дэд даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна. Тиймээс дуучин Б.Батчулууныг дуудаж тайлбар, мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.