БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүнд хэцүү цаг үеүдэд бэлтгэлтэй байхыг иргэддээ уриалжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүнд хэцүү цаг үеүдэд бэлтгэлтэй байхыг иргэддээ уриалжээ

Улс орон нь хоол тэжээлийн архаг дутагдалтай нүүр тулж, эдийн засгийн тогтворгүй байдалд орж болзошгүйг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун анхааруулаад хүнд хэцүү цаг үеүдэд бэлтгэлтэй байхыг иргэддээ уриалжээ.

Намын хуралд үг хэлэх үеэрээ Ким Жөн Ун нөхцөл байдлыг хэдэн зуун мянган хүний амийг авч одсон 1990-ээд оны өлсгөлөнтэй зүйрлэжээ.

БНАСАУ коронавирусний цар тахлын улмаас хилээ хааж, эдийн засгийн амин судас болсон Хятад улстай хийдэг худалдаа нь зогсонги байдалд орсон юм. Нэмж хэлэхэд, олон улсын эдийн засгийн хамгийн хатуу хориг арга хэмжээ БНАСАУ-д үйлчилдэг.

Ким Жөн Ун чухам юу гэж ярив?

Ким Жөн Ун зовлон бэрхшээл учирч болзошгүйг хүлээн зөвшөөрөөд ард иргэдийнхээ нуруун дээрх ачаанаас бага ч болов хөнгөлөхийн тулд “Хүнд аяны он жилүүд”-д бэлтгэлтэй байхыг албан тушаалтнуудад уриалжээ.

“Arduous March” буюу “Хүнд аяны он жилүүд” гэдэг нь Умард Солонгост 1994-1998 оны хооронд нүүрлэсэн эдийн засгийн хямралтай зэрэгцэн маш олон хүн өлсгөлөнд нэрвэгдсэн үеийг хэлдэг аж. Энэ үеэр өлсгөлийн улмаас хэдэн хүн нас барсан нь тодорхойгүй байдаг ч дор хаяж 3 саяд хүрнэ гэж мэргэжилтнүүд үздэг байна. 

Ким Жөн Ун нөхцөл байдал хүнд байгаа талаар дурдсанд гайхах зүйл байхгүй ч энэ удаад хэлж ярьж буй нь нэлээд хурц, өөр байна гэж Умард Солонгосын шинжээч Колин Звирко ярьжээ. "Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сард Ким Жөн Ун үг хэлэх үеэрээ улс орондоо хангалттай өөрчлөлт шинэчлэлт хийж чадаагүй гэдгээ хэлж байсан. Гэсэн ч урьд өмнө нь “Хүнд аяны он жилүүд”-тэй холбоотой зүйлийн талаар ярьж байгаагүй юм” гэж тэрбээр хэлэв.

Улс орон нь урьд өмнө нь байгаагүй хүнд нөхцөл байдалд орж, олон асуудалтай тулгараад байгаа тухай Ким Жөн Ун өнгөрсөн долоо хоногийн эхээр мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны туршилтын загварыг танилцууллаа. 2021-04-11

БНСУ-д “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ 2021-04-11

БНСУ-д “ковид19” халдварын тохиолдол дотоодоос 560 хүн хилийн чанадаас 27 хүн шинээр илэрчээ. 2021-04-12

БНСУ-ын Ерөнхий сайд Иранд хүрэлцэн очжээ. 2021-04-12

БНСУ–д өрөө тасалгаанд маск зүүгээгүй зөрчсөн тохиолдол 100,000 воноор торгохоор болжээ. 2021-04-12

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүнд хэцүү цаг үеүдэд бэлтгэлтэй байхыг иргэддээ уриалжээ 2021-04-12

БНАСАУ 3000 тоннын усан түрцтэй шумбагч онгоцоо бүтээж дуусжээ 2021-04-12

БНСУ-д вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлууд дархлаажуулалттай холбоогүй болохыг мэдэгджээ 2021-04-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 542 хүн илэрчээ... 2021-04-13

БНСУ-ийн засгийн газраас гэрээний хугацаа дуусч байгаа гадаад ажилчдын визийг 1 жилээр сунгахаар болжээ. 2021-04-13

БНСУ-д замын хурдны хязгаарыг 50 км /ц хүртэл хязгаарлаж байгааг мэдэгдэв. 2021-04-13