БНСУ-д замын хурдны хязгаарыг 50 км /ц хүртэл хязгаарлаж байгааг мэдэгдэв.
БНСУ нь 4-р сарын 17-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд нийтийн эзэмшлийн замд тээврийн хэрэгслийн хурдыг 50 км / цаг хүртэл хязгаарлахаар болжээ.
Зам тээрийн яамнаас замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг 4-р сарын 17-ны өдрөөс улсын хэмжээнд мөрдөж эхлүүлэхээр болжээ. Энгийн замын хурдны хязгаарыг 50 км /ц, орон сууцны хорооллын замд 30 км/ц хүртэл хязгаарлаж байгааг мэдэгдэв.
Гэхдээ Сөүлийн хувьд Олимпын хурдны зам болон Гангбёнбук зам , Нэбүсүн замаар автомашинууд явах хурдны хязгаарыг урьдын адил 70-80 км/ц хурдтай байна.
Авто машин тухайн замаар явахдаа 80 км / ц-аас дээш хурдтай явбал шийтгэл оногдуулахаар болжээ. 80 км/ц-ээс дээш хурдтай явбал 300,000 вон, 100 км/ц-ээс дээш хурдтай явбал 1 сая вон нэмж 100 онооны торгууль оногдуулна.” Мөн 100 км / ц-ээс дээш хурдтай явж байгаад 3-аас дээш удаа баригдвал нэг жил хүртэл хугацаагаар хорих ял, жолооны үнэмлэхийн цуцлах эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно” гэж Зам тээвэр газрын яамнаас мэдээлэл хийжээ.
Эх сурвалж : https://news.naver.com/main/ranking/read.nhn?mode=LSD&mid=shm&sid1=001&oid=056&aid=0011024521&rankingType=RANKING
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.