Солонгост Хар өдөр (블랙데이) хэмээх албан бус баяр бий.

Солонгост Хар өдөр (블랙데이) хэмээх албан бус баяр бий.

Өмнөд Солонгост Хар өдөр (블랙데이) хэмээх албан бус баяр бий. Энэ баярыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-нд ганц бие хүмүүс тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хар өдөр нь олон улсын Гэгээн Валентины өдөр (2-р сарын 14), Японы Цагаан өдөр (3-р сарын 14) баяруудтай салшгүй холбоотой.

Валентины баяраар хайртай хосууд нэг нэгэндээ бэлэг бэлэглэдэг. Японд Цагаан өдрөөр Валентины баяраар бэлэг өгсөн хүнд сэтгэлийн илэрхийлэл болгон хариу бэлэг өгдөг. Тэгвэл Валентины баяр, Цагаан өдрөөр ч бэлэг аваагүй хүмүүс дөрөвдүгээр сарын 14-нд Хар өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Хар өдөр солонгосчууд хар хувцас өмсөн, жажанмён хэмээх өтгөн хар соустай шөл иддэг уламжлалтай. Хоолны үеэр бэлэг аваагүй гомдлоо хуваалцаж, сэтгэлээ нээдэг байна. Гэхдээ мэдээж бүгд уйтгарлаад гуниглаад суугаад байхгүй. Мөн жажанмён хурдан идэх тэмцээн, түргэн болзоо зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг.

Энэ баярыг Өмнөд Солонгосын маркетингийн мэргэжилтнүүд санаачилжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.