БНСУ гадаадын иргэдийн оршин суух хугацааг сунгана

БНСУ гадаадын иргэдийн оршин суух хугацааг сунгана

БНСУ-ын Засгийн газраас энэ сарын 13-наас энэ оны 12 дугаар сарын 31-нд тус улсад ажиллах хугацаа нь дуусаж буй Е-9, Н-2 ангиллын виз бүхий гадаадын иргэний оршин суух визийг нэг жил хүртэлх хугацаагаар сунгахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, коронавирусний халдварын улмаас тус улсад гадаадаас ажиллах хүч оруулах нь тасалдаж, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарт ажиллах хүчний хомстол үүссэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Виз сунгах ажиллагааг нэгдсэн журмаар хэрэгжүүлэх бөгөөд зөвхөн ажил олгогч нь гэрээний хугацааг сунгах тухай бүртгэл хийх аж. Одоогоор БНХАУ-д хөдөлмөрийн гэрээний Е-9 виз бүхий гадаадын 62 мянга 239 иргэн байгаа бөгөөд Монгол Улсын 849 иргэн байна.

БНСУ 2019 онд 51 мянга 365 гадаад ажиллах хүч оруулж байсан бол коронавируст халдвар гарснаас хойш энэ үзүүлэлт огцом буурч, 2020 онд 6668, 2021 оны эхний улиралд 1412 ажилтан оруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.