Баян-Өлгийд ажиглалтад авсан хүмүүст коронавирусний халдвар илрээгүй
Коронавирусний халдвар авсан Франц Улсын иргэний ирсэн чиглэлээр зорчиж Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэн Н болон Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлагдсан англи иргэнтэй хамт Улаанбаатар-Өлгий-Увс чиглэлийн онгоцоор ирсэн 32 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Энэ тухай өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл мэдээллээ.
Гэхдээ ард иргэд тайвширч болохгүй, амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах, орон байраа ариутгах, аль болох олон хүн цугласан газруудад очихгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудын өгсөн урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг сайтар баримтлахыг тэрээр анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.