Солонгосын эмийн компаниудын консорциум 650 сая тун "Спутник V" вакцин үйлдвэрлэхээр болжээ

Солонгосын эмийн компаниудын консорциум 650 сая тун "Спутник V" вакцин үйлдвэрлэхээр болжээ

“GL Rapha” тэргүүтэй Өмнөд Солонгосын эмийн компаниудын консорциум 650 сая тун "Спутник V" вакцин үйлдвэрлэж, бусад улс оронд экспортлохоор төлөвлөж байна.

Арилжааны үйлдвэрлэл тун удахгүй эхэлнэ гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Өмнөд Солонгосын био технологийн “GL Rapha” компанитай гуравдагч орнуудад экспортлох вакцины үйлдвэрлэлийг явуулах тохиролцоонд өнгөрсөн оны 11 дүгээр сард хүрсэн юм. Гэрээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг тус компанийн Чунчон хот дахь охин компани болох “Hankook Korus Pharm” хийх бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэх хэмжээ жилд 150 сая гаруй тун байх төлөвтэй байв.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчид өнгөрөгч хоёрдугаар сард “Спутник V" вакцины Өмнөд Солонгос дахь үйлдвэрлэлийг баталгаажуулах журмын хүрээнд “Hankook Korus” компанид зочилж, арилжааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ. Удалгүй тус компани Оросын вакцины эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан сангаас үйлдвэрлэлээ дахин 500 сая тунгаар нэмэгдүүлэх саналтай захидал хүлээн авснаа мэдэгдэж, “GL Rapha” компани “Hankook Korus” болон “Andong Animal Cell Demonstration Support Center”, “Binex”, “Boryung Biopharma”, “ISU ABXIS”, “CKD BiO”, “Quratis”, “Humedix” гэсэн Өмнөд Солонгосын долоон компанитай консорциум байгуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-аас БНХАУ-д суух шинэ Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ 2021-04-15

БНСУ гадаадын иргэдийн оршин суух хугацааг сунгана 2021-04-16

БНАСАУ-ын бие даасан эдийн засгийн хөгжлийн бодлогын суурь 2021-04-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 673 хүн илэрчээ... 2021-04-16

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тавдугаар сарын хоёрдугаар хагаст Вашингтонд айлчилна 2021-04-16

Солонгосын эмийн компаниудын консорциум 650 сая тун "Спутник V" вакцин үйлдвэрлэхээр болжээ 2021-04-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 658 хүн илэрчээ... 2021-04-17

БНСУ-д өчигдөр Сэвол усан онгоц осолдсоноос хойш 7 жил болж улс төрийн намууд эмгэнэл илэрхийлжээ. 2021-04-17

БНСУ- ийн Их хурлын намын шинэ удирдагчаар Юн Ху-жүнг 58 настай гишүүн сонгогджээ. 2021-04-17

БНСУ-н ерөнхий сайд Жон Сэ Гюн ажлаа хүлээлгэн өгчээ. 2021-04-17

БНСУ-ийн шинэ ерөнхий сайдаар Ким Бу Гём сайдыг томилов. 2021-04-17