БНСУ-д өчигдөр Сэвол усан онгоц осолдсоноос хойш 7 жил болж улс төрийн намууд эмгэнэл илэрхийлжээ.
Өчигдөр 16нд Сэвол усан онгоц осолдсоноос хойш 7 жил өнгөрч, Улс төрийн намууд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж үг хэлэн давлагаалжээ, мөн үнэнийг нэн даруй тодруулж, аюулгүй улсыг бий болгоно гэсэн амлажээ.
Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Хо Ёнг өнөөдөр өглөө бичгээр өгсөн мэдээлэлдээ “Сэвол усан онгоцны ослын үеэр амиа алдсан бүх хүмүүст залбиран , зовлонг тэвчиж буй гэр бүлийнхэн болон хөршүүд, мөн цуг гашуудаж байгаа бүх хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлье "гэжээ.
Одоогийн байдлаар олон нийтийн мөрдөн байцаах гурван хороо байгуулагдсан боловч одоог хүртэл живсэн тодорхой шалтгаан болон хариуцлага хүлээлгэх хангалтгүй байгаа үнэн гэжээ.
Гүгмин Хим намын хэвлэлийн төлөөлөгч Юн Хи Сок мөн тайлбар хийж, "Сэвол усан онгоцны осолд нэрвэгдсэн хүмүүст залбирч, тав нь одоо хүртэл бид нарын хажууд ирж чадахгүй байгаа, мөн үнэт гэр бүлээ алдсан хүмүүсийн шарх эдгэрээгүй байна. " Бид энэхүү гамшигт ослоос сургамж авч ард түмнийг гэнэтийн гамшгаас хамгаалах системийг бий болгоно." "Бид Сэвол онгоцны гашуудлыг улс төрийн болон хувийн ашиг сонирхолд ашигласан тохиолдолд хатуу шийдэж ял оноох, "хохирогчдын харамсалтай үхлийг гуйвуулахгүй үнэн зөв байх тал дээр анхаарч ажиллана." гэж хэлжээ
Шударга ёсны намын ерөнхий төлөөлөгч И Дун Ён товч мэдээлэл хийх үеэрээ " Тэнгэрийн од болсон 304 хүнийг бид санан дурсахаа амлаж байна." Тэрээр Сэволийн усан онгоцны "4-р сарын16-ний тэр өдрийн үнэнийг бүрэн дүүрэн гаргаж чадахаар ажиллах хэрэгтэй” гэж онцолжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ "Бид алдсан гэр бүл иргэдийн санаж буй шаналал, тэр хавар биш харин эдгэрч, шинэ ургах хавар луу явах ёстой "гэжээ.
Гүгмин намын хэвлэлийн төлөөлөгч Ан Хе Жин бас тайлбар хийхдээ "Сэвол усан онгоцны ослын улмаас амиа алдсан хүмүүсийн төлөө залбирч сэтгэл зүрхэндээ шархтай амьдарч байгаа ар гэрийн хэний хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлжээ.
Сэвол усан онгоцны осол 7 жил өнгөрсөн ч үнэнийг бүрэн тодруулж чадаагүй бөгөөд энэ нутагт амьдарч буй бүх хүнд гүн шаналал, гашуун сургамж үлдээв." Хүн бүхэн гамшгийн үед бэлтгэх эмнэлгийн яаралтай тусламжийн систем байгуулах зэрэг олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой бүхий л зүйлийг сайтар шалгаж, байх ёстой." гэж онцолжээ.
Нээлттэй Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Ким Сон Хуй " Өнгөрсөн жил шинэчлэн найруулсан хуулийн төсөл болон Нийгмийн гамшиг илрүүлэх тухай тусгай хуулийн тусгай яллах тогтоол батлагдсан Прокурорыг нэр дэвшүүлэх тусгай хороо хэдхэн хоногийн өмнө байгуулагдаж анхны хуралдаан хийжээ. Бидний үйл ажиллагааг хойшлуулах ёсгүй. Аюулгүй БНСУ-ийг бий болгоход манлайлан оролцох болно. " Гэжээ
Эх сурвалж : https://n.news.naver.com/article/003/0010451504
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.